Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Орхон аймгийн гадаргын усны 2017 оны 1 дүгээр сарын тойм
Орхон аймгийн гадаргын усны чанарын
2017 оны 1 дүгээр сарын тойм
Гадаргын усны чанар
Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 1дүгээр сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 5 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2017 оны 1 дүгээр сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
Pэрд |
||
1 |
Хангал- Эрдэнэт дээд |
5,37 |
2,5 |
1,0 |
0,04 |
0,004 |
0,089 |
2 |
Хангал- Эрдэнэт доод I |
6,16 |
5,2 |
1,9 |
7,28 |
0,135 |
0.409 |
3 |
Хангал- Эрдэнэт доод II |
6,87 |
4,8 |
4,3 |
3,58 |
0,103 |
0,190 |
4 |
Орхон- Хангал дээд |
5,21 |
1,10 |
0,7 |
0,02 |
0,002 |
0,009 |
5 |
Орхон- Хангал доод |
5,53 |
2,5 |
0,9 |
0,06 |
0,004 |
0,031 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 694,0-829,5 мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүр цэг бохирдол ихтэй байлаа. Эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 2,0-15,0 дахин давсан бохирдолтой байна
Дараагийн зургуудад Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгийн сорьц авах үеийн байдлыг харууллаа. Сорьц авах үед гол битүү мөсөн бүрхүүлтэй байлаа. Сорьц цооногоос авсан.
Үйлдвэрийн дээд гүүр |
Вокзалын доод гүүр |
Зураг1 Хангал голын Вокзалын гүүр, Үйлдвэрийн гүүр хяналт шинжилгээний цэгүүд
Орхон доод |
Орхон дээд |
Зураг2 Орхон голын цутгалаас дээш, доош 0,5км-т хяналт шинжилгээний цэгүүд
Орхон гол, Орхон голын Хангал дээд буюу цутгалаас дээш 0.5 км-т, Хангал доод буюу цутгалаас доош 0.5 км-т хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан бохирдолгүй байсан боловч Орхон голын усны эрдэсжилт Хангал дээд цэгийн орчим 694,0 мг/л байсан бол Хангал голын цутгалын нөлөөгөөр давсны ионуудын агууламж 1.4 дахин нэмэгдэж, Хангал доод цэгийн орчим 758,3 мг/л, мөн перманганатын исэлдэх чанар (ПИЧ)-ын агууламж хэвийн байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2017 оны 1 дүгээр сарын 4-нд, Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн болон Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 4 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг 2дугаар хүснэгтээр харууллаа. УБҮ-ийн ЦБ-аас гарч байгаа ус 82,3%, Жаргалант сумын ЦБ-аас гарч байгаа ус 68,0%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2дугаар хүснэгт
Öýã¿¿ä |
pH |
БХХ5 |
Пич |
Ж.б |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
Цэвэршилт |
|
ÓÁ¯-èéí ö/á |
оролт |
8.40 |
419.0 |
71.1 |
310.8 |
|
|
|
|
82.3% |
гаралт |
7.82 |
74.2 |
18.2 |
57.0 |
60.2 |
0.725 |
2.19 |
2.860 |
||
Æàðãàëàíò |
оролт |
8.20 |
284.0 |
86.9 |
733.2 |
|
|
|
|
68.0% |
гаралт |
8.23 |
91.0 |
34.0 |
190.4 |
84.4 |
0.061 |
0.28 |
2.864 |
Дүгнэлт, Орхон аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2017 оны 1 дүгээр сарын шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан. Вокзалын доод гүүрийн орчимын цэгээс 2 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 2,0-15,0 дахин давсан бохирдолтой байна.
Энэ үед Орхон аймгийн Эрдэнэт хотын УБҮ-ийн хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 82.3%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба Жаргалант сумын хаягдал ус цэвэрлэх байгууламж гарч байгаа ус 68.0%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.